Saturday, November 3, 2012
Гэснээс.....
Надад нэг мөрөөдөл бий.
Миний хувьд бол одоохондоо мөрөөдөл л юм даа.
Гэхдээ би зорилгоо болгоод өмнөө тавьчихсан.
Тэгээд бага багаар түүндээ тэмүүлж байгаа.
Нэг л өдөр биелэх болно.
Тун удахгүй.
Би тэр мөрөөдлөө өдөр бүр, шөнө бүр дотроо боддог.
Мөрөөдөл минь биелчихсэн байна гэж төсөөлдөг.
Эсвэл мөрөөдлөө биелүүлчихээд найз нөхөддө яаж явсан тухайгаа ярьж байан гэж төсөөлж өөрөө өөртэйгөө ярьдаг.
Галзуу юм шиг сонсогдож байна уу?
Мөрөөдөл минь биелчихсэн юм шиг тийм их баяр хөөрийг дотроо бий болгодог.
Гэхдээ дан мөрөөдөөд суух биш.
Ганц ч болтугай алхам хийх хэрэгтэй юм шүүдээ.
Мөрөөдөлтэй байхад, түүндээ бүх сэтгэл зүрхээ зориулсан байхад биелэхгүй гээд хаачдаг юм?
Subscribe to:
Posts (Atom)