Thursday, January 24, 2013

Ээлжит дуу

Дэлхийд дурласан сар киноны дуу

Энэ дуу ойрд их таалагдаад байгаа. Үг нь ч тэр ая нь ч тэр. Харин Болдсайханы дуулсан хэсгүүд нь нээх зохицож өгөхгүй байх шиг санагдлаа.
Би ер нь нэг гоё дуу сонсчихоороо нэг хэсэгтээ л байнга зөвхөн тэр дуугаа л ахин дахин сонсоод байдаг. Тэгээд хэсэг хугацааны дараа уйдчихдаг хүн л дээ. Дагаж дуулахад их гоё санагдлаа энэ дуу.

Tuesday, January 22, 2013

Хүслийн самбар

Шинэ он гараад хийсэн хамгийн эхний зүйл бол хүслийн самбар байлаа.
эхний багананд өдөр тутам мөрдлөг болгох зүйлсээ бичлээ.
1. Ус болон ногоон цай их уух. Энэ нь эрүүл мэндэд тустай төдийгүй жингээ барихад маш тустай юм
2. Өглөөний хоолоо маш их, өдрийн хоолоо дунд зэрэг, оройн хоолыг маш бага байлгах хэрэгтэй. Энэ нь мөн эрүүл мэндэд тустай бөгөөд жингээ барихад их тустай. Хүн өглөөний хоол идэхгүйгээр эрүүл байна гэж байдаггүй.
3. Ном унших. Мэдээж ном бол ертөнцийг харах нэгэн цонх шүү дээ. Номонд дуртай байх нь яавч буруу зүйл биш юм. Уншихгүй бол сэтгэхгүй.
4. Йог хийх. Хмм за би нэг хэдэн йогийн дасгал мэддэг юм. Тэднийг өдөр тутам тогтмол хийгээд байвал жингээ хасах өндөр боломжтой. Өдөрт 40 минутыг яагаад өөрийн бие галбирийн төлөө зөрцуулж болохгүй гэж? Хүн сайм сайхан явахын тулд тодорхой хэмжээгээр зовж бас тэвчдэг юм гэж ээж маань байнга хэлдэг.
5. Битгий хийх зүйлсээ овооруул. За даа энэ бол орчин үеийн ихэнх залуусын нэгэн томоохон дутагдал болоод байна. Миний ч ялгаагүй. тэгэхээр стрессээ зохицуулж сурнаа гэсэн үг шүү дээ.
6. Цэвэр цэмцгэр амьдар. Орчин тойрноо үргэлж цэвэр цэмцгэр байлгах нь эрүүл мэндэд төдийгүй сэтгэл санаанд ч чухал юм шүү.
7. Орой эрт унтаж өглөө эрт бос. Эрт боссон шувуухай нэгийг дуулдаг шүү дээ.
Харин 2 дах багананд энэ онд амжуулах зүйлс багтсан.
1. ТОЭФЛ-ийн шалгалт өгч 85 аас дээш оноо авах. Гэхдээ энэ зорилго маань 100 оноо болж өөрчлөгдсөн шүү. Мэдээж гадаадад тэтгэлгээр магистрт сурахын тулд энэ надад хэрэгтэй.
2. Их сургуулиа төгсөнө. Ямар ч л байсан төгсөх л байх. Гэхдээ сайн төгсөн хэрэгтэй шүүдээ.
3. Би Хөвсгөл далайд очиж үзэхийг үргэлж мөрөөддөг. Энэ зун сургуулиа төгсөөд алжаалаа тайлахын тулд заавал очиж амрана.
4. Мөн мэдээж их сургуулиа төгссөн хүнд сайн ажилд орох нь чухал. Цалин тийм их чухал биш сайн дадлага туршлагатай болох хэрэгтэй гэж бодож байна.

Зиа ингээд энэ онд хүссэн, зорьсон бүхэн минь сэтгэлчлэн бүтэх болтугай :D

Blog Archive