Заримдаа би шатнаас бүдэрч унаж байна гэж зүүдэлдэг. Зүүднээсээ цочоод сэрдэг. Сэрээд юун учиртай зүүд юм бол гэж их боддог. Зүүдний тайлал энээ тэрээс харвал янз бүрийн л тайлбар л хэлэх байх. Гэвч би өөрийн бодолд л итгэнэ. Унаж доройтох, урдах зам минь уруудна гэж бодолгүй юуг нь мэдэхгүй ямар нэгэн сайн зүйлийг зөгнөж байгаа гэж бодоод л буцаад унтдаг. Хүн гэдэг сэтгэлийн амйтан гэж хэн хэлсэнийг нь мэдэхгүй ч хүн бүрийн ам дамжаад яригдаад явдаг учир санамсаргүй амнаас нь унаад байдаг үг гэж боддоггүй. Би уруу дорой явна гэж бодвол, би муу азгүй амьтан гэж чи өөрөө бодоод тэрэндээ бүр итгэчих юм бол тэгээд л пфффффффф!!! дуусаа.
Хүн гэдэг амьтныг амжилтанд хүргэдэг, өөрийнхөө хүссэнээр амьдрахад юу тусалдаг гээч? Нээх их олон урт жагсаалт байдаг гэж бодож байна уу? Үгүй ээээээ. Ганцхан л хамгийийийийин чухал зүйл байдаг юм
Өөртөө итгэх итгэл!!!!! тэгээл болоо! Өөртөө итгэнэ гэж юуг хэлээд байгаа юм? Бардамнал юмуу? Аааа би чадах юм чинь яасан ч яадаг юм гэх бодол уу? Тийм гэж хариулах гэж байгаа бол эндүүрч байна. Тиймээ би энийг яаж ийгээд хийнэ, ард нь гарчихна гэж бодоход л давах арга зам, зөв зам нь нээгдээд ирдэг юм.
Тэхээр яах нь байх нь уу? Итгэх нь байна шүү дээ. Ер нь өөрөө өөртөө итгэхгүй байгаа хүнд хэн итгэх юм?
No comments:
Post a Comment