Ээх бурхан минь ойрын хэд хоног галзуу солиотой юм шиг л өнгөрч байна. Хийх юмгүй өнгөрч байгаа өдөр хоног ч алга. Айхтар завгүй өдөр хоногууд байна. Нэг бодлын өдөр хоногуудыг ийм байдалтай өнгөрөөх завгүй, хийж бүтээсэн юмтай өнгөрөөх сайхан ч юм шиг, нөгөө бодлын амьдралын минь үнэтэй цайтай өдөр хоногууд хэтэрхий хурдан, бараг надад ч мэдэгдэхгүйгээр өнгөрөөд байгаа нь онцгүй байна.
Ер нь бид яагаад элдэв зүйлд санаа зовохгүйгээр өөрсдийнхөө тааваарааа амьдарч болдоггүй юм бол? Мөнгө гэдэг зүйл яг юунд, яг хэнд хэрэгтэй юм бол? Мөнгө гэдэг зүйл байхгүй байсан бол амьдрал арай амар байх байсан боловуу? Үгүй боловуу?Мэдэхгүй юм даа гэж.
Ямартай ч өдөр хоногууд надад мэдэгдэхгүйгээр урсан одсооор л....
No comments:
Post a Comment