Миний хүсэл, мөрөөдөл
Хүний
амьдрал их баян юм. Зовно, жаргана, баялаж хөөрнө, сэтгэлээр унана, гуньж
гутарна гээд л. Хүн амьдралдаа их олон зүйлийг хүсэж мөрөөдөж, зорин тэмүүлж
байдаг аж. Сайн сайхан, гэрэлтэй гэгээтэй зүйлийг тэд хүсч мөрөөддөг. Гэвч түүнд
нь хязгаар гэгч зүйл байдаггүй. Нэг үгээр бол хүн хүсч мөрөөдөхөө болино гэж
байхгүй. Нэг хүсэл нь биелэхэд дараагийнхыг нь хүсч эхэлдэг. Тэрнээс цаадахыг,
бүр том зүйлийг. Тийм ч учраас хүн баярладаг, уурладаг, зовдог. Тэр сайхан
хүсэл мөрөөдөл нь биелэхэд, хүссэнээр нь болоход тэд баярлаж, урам зориг орж
байдаг. Харин эсрэгээр хүсэл мөрөөдөл нь биелэхгүй, эсвэл санаснаар нь болохгүй
бол тэд зовж шаналдаг, сэтгэлээр унадаг. Тэгэхээр бидний зовж эсвэл жаргаж
байгаагийн гол шалтгаан нь бид өөрсдөө
гэж би хувьдаа боддог.
Би ч бас мэдээж их олон
зүйлийг хүсч мөрөөддөг. Юун түрүүнд эх дэлхийнхээ төлөө ихийг хийж бүтээж, ард
түмэндээ хэрэгтэй хүн болохыг хүсдэг. Манай дэлхий даяарчлагдаж, хөгжлийнхөө
маш өндөр цэгт хүрчихээд байна. цаашдаа ч бид улам илүү хөгжихийг эрмэлзэх
болно. Манай орон ч мөн л ялгаагүй маш хурдацтай хөгжиж байна. Гэхдээ бүх юм технологижиж, техникжиж
хялбарчлагдаж байгаагийнхаа хирээр бид байгаль дэлхийдээ гарз хохирол учруулж
байна гэдгээ байнга санаж байх хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд энэ асуудал маш
хурцаар хөндөгдөж хүмүүсийн сэтгэлийг зовоох болоод байна. энэ асуудал миний
санааг бас сүүлийн үед хамгийн ихээр зовоож байна. Би одоо санхүүгийн
мэргэжлээр сурч төгсөөд, цаашдаа байгаль дэлхийгээ хамгаалахын төлөө их үйлсийг
хийж байгаа том том нийгэмлэг, байгууллага, дэлхийн хэмжээнд маш том хүрээг
хамарсан сангуудад элсэн орж, хамтран ажиллаж, тэдний үйл ажиллагааг улам
өргөжүүлэхийн төлөө чадах бүхнээ хийхийг хүсдэг. Бид сэтгэл л байвал бага ч гэсэн чадлынхаа
хирээр энэ их үйлсэд хувь нэмэр оруулаад, байгалиа чин сэтгэлээсээ хайрлаж
чадвал бид ургамал ногоо, ан амьтан, араатан жигүүртэн гээд бүх л байгаль
дэлхийгээ хамгаалж, аварч чадна гэж би боддог.
No comments:
Post a Comment