Aгаарын дулаан 0°C-ээс доошлосон үед агаар мандалд дэгдээд байсан усны уур жижиг мөсөн талст болон газарт буудаг хур.
Цасан ширхэг нь гадны өндөр даралтын нөлөөгүй учир зөөлөн байнa.
Цасан ширхэг нь агаар мандалд үүлэнд үүссэн мөсний талсууд болно. Том хэмжээтэй, сайн талсжисан цасан ширхэгүүд нь хавтгай, ойролцоогоор тэгш хэмт 6 талтай байна. Ховорхон тохиолдолд, -2 °C хүйтэнд, 3 талт цасан ширхэгүүд үүсэж болно . Гэхдээ цасан ширхэгийн хэлбэрт, уг талстыг үүсэх үеийн температур, чийгшилт чухал нөлөөтэй тул ихэнхи тохиолдолд цасан ширхэгүүд нь зөв бус хэлбэртэй байдаг. Мөн баганалаг, зүүлэг, хавтгай хэлбэртэй ширхэгүүд байна.
6 талт ширхэгүүд 0 °C-ээс -3 °C-т, зүүлэг болон баганалаг хэлбэртэй ширхэгүүд -5 °C-аас -10 °C-д, илүү хүйтэн температурт (-10 °C-аас -22 °C) дахин 6 талт ширхэгүүд үүснэ.
6 талт ширхэгүүд 0 °C-ээс -3 °C-т, зүүлэг болон баганалаг хэлбэртэй ширхэгүүд -5 °C-аас -10 °C-д, илүү хүйтэн температурт (-10 °C-аас -22 °C) дахин 6 талт ширхэгүүд үүснэ.
No comments:
Post a Comment